Ховдын залуус чууллаа

Админ | Zindaa.mn
2013 оны 09 сарын 27

Монгол Алтайн их уулст оршдог, олон ястан үндэстний өлгий нутаг болох Ховд аймагт 9 сарын 26-ны өдөр Монголын Залуучуудын Холбооныхон очиж нутгийн залуустай уулзан, тэдний дуу хоолойг сонсч ээлжит чуулганаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү чуулганд тус аймгийн 16 сумын 130 гаруй залуу оролцож, нутгийн залууст  тулгамдаад байгаа асуудал болон цаашид хийх ажлын талаар санал бодлоо хуваалцсан юм. Тус аймгийн залуучуудын холбооны тэргүүнээр Г.Цоожхүү (Төрийн банкны харилцааны менежер) сонгогдсон бөгөөд салбар бүрийн шилдэг залуусын төлөөлөл болсон 17 гишүүнийг тэргүүлэгчдээр сонгосон юм. Чуулганы дараа Монголын Залуучуудын Холбооны удирдлагууд Ховд аймгийн Иргэдийн хурлын дарга Б.Баярсайхантай уулзаж тус аймгийн ИТХ дээр “залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг байгуулах, нутгийн залуусын дуу хоолойг сонсч тэднийг дэмжин ажиллах талаар ярилцлаа. 21 аймгийн залуучуудтай уулзаж, чуулганаа зохион байгуулах төлөвлөгөөтэй МЗХ-ныхон одоогоор Төв аймаг, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Ховд зэрэг аймагт чуулганаа зохион байгуулсан бөгөөд үргэлжлүүлэн Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр аймагт очихоор төлөвлөөд байна.  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top