Жүдогийн Гран при тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 30

Казахстаны Алматы хотноо болсон жүдо бөхийн Гран при тэмцээний сүүлийн өдөр 81 кг-д О.Ууганбаатар, -100 кг-д Э.Энхбат нар хүч үзэж хүрэл медаль хүртсэн юм. Энэхүү тэмцээнд 13 орны 152 жүдоч эмэгтэй, эрэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөв.

Монголын эрэгтэй зургаа, эмэгтэй нэг тамирчин зургаан жинд өрсөлдсөнөөс гурван хүрэл медаль хүртлээ. Мөн шагналт V-VII байранд дөрвөн тамирчин шалгарсан амжилтыг үзүүлсэн юм. Тэмцээний эхний өдөр 78 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний медалийг хүртээд байсан бол 81 кг-д О.Ууганбаатар, -100 кг-д Э.Энхбат нар хүрэл медалийн буухиаг ийн үргэлжлүүлсэн юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(122.201.18.199) 2013 оны 09 сарын 30

manai mongoliin judo bohchuudiin gargah amjilt ni ulam bur muudaad baina daa. ur chadvar ni buuraad l baigaa yum baihdaa. ene yanjaaraa bol 2016 onii olimpod mongoliim judochid medal avahgui bololtoi.

0  |  0
Top