БНХАУ-ын Тяньжинь хотноо энэ сарын 6-нд эхэлсэн Зүүн Азийн VI наадмаас гавьяат тамирчин Б.Сэр-Од 5000 м-т мөнгөн медаль хүртжээ. Тэрээр ДАШТ-нд зургаан удаа, Олимпийн их наадамд гурван удаа эх орноо төлөөлөн оролцож байсан бөгөөд 14:28.24 минутын амжилтыг үзүүлж мөнгөн хүртээд байгаа юм.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 5000 м, 10000 м-т оролцсон ОУХМ Б.Отгонбаяр IV, V байр эзэлж, дээрх зайдаа үндэсний рекордоо шинэчилсэн байна. Харин өнөөдөр эмэгтэйчүүдийн 400 м-т улсын рекордч Б.Мөнгөнтуул, эрэгтэйчүүдийн 800 м-т Г.Одхүү, А.Ахът нар оролцоно. 400 м, 800 м-ийн шигшээ уралдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагт эхэлнэ.
Сэтгэгдэл ( 1 )
маш мундаг тамирчин шүү дээ баяр хүргэе