Олон улсын чөлөөт бөхийн тэмцээнийг үнэгүй үзэх боломжтой

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

“Mongolia open-2011” нэртэй Олон улсын чөлөөт бөхийн нээлттэй тэмцээн Яармагийн дэнж дэх шинэ ордонд болно.Тэмцээн дөрөвдүгээр сарын 29-нөөс  тавдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд манай тамирчдаас гадна АНУ, Франц, БНХАУ, БНСУ, Тайвань, ОХУ, Казакстан, Польш, БНАСАУ-ын баг тамирчид оролцох мэдүүлгээ ирүүлээд байна.Тэмцээний онцлог нь бөх сонирхогч монголчууддаа зориулан үнэ төлбөргүй үзэх боломж олгожээ. Маргааш эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг, эмэгтэйчүүдийн 48, 55, 67 кг-ын жингийнхэн барилдаж тэмцээний салхийг хагална. Дашрамд сонирхуулахад БНАСАУ-аас оролцох 10 хүний бүрэлдэхүүнтэй багийн зардлыг тэмцээнийг зохион байгуулагчид гаргасан байна.Тэмцээний үеэр тамирчид, дасгалжуулагч, спорт сонирхогчдод энгэрийн тэмдэг, Монгол Улсын төрийн дууллын үгийг бичсэн 1000 ширхэг ороолт бэлэг болгох гэнэ.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top