Бодибилдинг фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Монгол Улсад болж байгаа билээ. Энэхүү томоохон тэмцээнийг тохиолдуулан Дэлхийн бодибилдинг фитнесийн холбооны ерөнхийлөгч Рафайл Сантонжа манай улсад өчигдөр хүрэлцэн ирсэн юм. Тэрээр “Бодибилдинг фитнесийн спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Тиймээс ойрын хугацаанд олимпийн төрөлд багтана” гэж хэллээ. Олон улсад жилээс жилд энэ спортыг сонирхох, хичээллэх хүний тоо нэмэгдэж байгаа аж. Манай улсад ч мөн сүүлийн жилүүдэд бодибилдинг фитнесийн спорт эрчимтэй хөгжиж байгаа болохоор энэ удаагийн дэлхийн аваргыг манай оронд зохион байгуулж байгаа юм байна. Тэмцээнд 60-аас дээш насны тамирчид ч оролцож байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
manaibodibilding fitnessiin negdsen holboonii v/a sergej bgaad bayrtai bnaa