Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын нэрэмжит, өсвөрийн сумочдын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна
“Эрүүл Монгол Хүүхэд” уриатай энэхүү тэмцээнийг аймаг, нийслэлийн дунд сургуулийн сурагчдын дунд гурван насны ангиллаар явуулж байгаа юм байна. Алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулах ажээ. Тэмцээний гурван насны ангилалд түрүүлсэн медальтангууд болон шигшээ наймд шалгарсан сумочдоос таван хүүхдийг сонгон шалгаруулж, бэлтгэлд хамруулан, ирэх оны хоёрдугаар сард Японы Токио хотноо болох “HAKUHO CUP” олон улсын тэмцээнд оролцуулах юм. МҮЭСТО дахь “Тэмүүжин” спорт төвийн зааланд болж буй тус тэмцээнийг "Хакухо сан"-гаас ивээн тэтгэж дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )