Өчигдөр "Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-ийн 30 жилийн ойд зориулсан Монгол улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан “Монгол бөхийн өргөө”-нд болж өндөрлөлөө.
Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын начин Э.Энхбат нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглосон юм.
Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээ, "ДЦС-4" ТӨХК-ийн бөх, улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, таван сая төгрөг гардлаа. Үзүүрт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, "Монос" группийн бөх, улсын харцага Ц.Содномдорж үлдэн, гурван сая төгрөгийн бай хүртэсэн.
Сэтгэгдэл ( 0 )