Казахстанд болсон сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай шигшээ багийн тамирчид өнөөдөр ирэх юм байна. Тэд 14.00 цагаас олон улсын Чингис хаан нисэх онгоцны буудалд газардах аж. Уг тэмцээнээс манай тамирчин нэг хүрэл медаль хүртээд буй. 64 кг-ийн жинд өрсөлдсөн гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн билээ. ДАШТ-д өрсөлдсөн шигшээ багийн бүрэлдэхүүнд Г.Ган-Эрдэнэ, Х.Энхдэлгэр, Н.Төгсцогт, Д.Отгондалай, У.Мөнх-Эрдэнэ, Б.Түвшинбат, Б.Шинэбаяр, С.Эрдэнэбаяр нар багтсан юм.
Сэтгэгдэл ( 0 )