Жудогийн тамирчид олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 29

Чиндао”-гийн Гранпри олимпийн эрхийн оноо олгох тэмцээн энэ сарын 30-наас ирэх сарын 1-ний  хооронд зохион байгуулагдана. Тэмцээнд Чех, Герман, Австри, Бразил, ОХУ, БНСУ зэрэг 14 орны эрэгтэй 103, эмэгтэй 78 жудоч хүч үзэхээр мэдүүлгээ ирүүлжээ. 

Монголы багийн бүрэлдэхүүнд олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр багтсан байна.  Эрэгтэйчүүдийн -60кг-д Г.Хэрлэн, Д.Баярмагнай, 66кг-д Д.Төмөрхүлэг, Б.Хишигбаяр, 81кг-д Г.Түвшинжаргал, -90кг-д Б.Жанчивдорж, -100кг Н.Түвшинбаяр, +100кг-д П.Бүрэнтөгс зодоглоно. 

Эмэгтэйчүүдийн 57кг-д Д.Сумъяа, 70кг-д Ц.Цэрэнханд, Б.Хулан, -78кг-д Б.Мөнхтуяа нар барилдах юм байна.  Гранприд түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 300 оноо, мөнгөн медаль хүртвэл 180, хүрэл медаль 120 оноотой болно

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top