Б.Сэр-Од олон улсын марафоноос мөнгөн медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 29

Японы Осака хотноо өнгөрсөн ням гаригт болсон олон улсын марафон тэмцээнээс Гавьяат тамирчин Б.Сэр-Од мөнгөн медаль хүртлээ.

 Осакагийн марафонд дэлхийн 35 орны 31863 гүйгч оролцсон юм байна.  Тус тэмцээнд гадны  таван шилдэг тамирчныг урилгаар оролцуулсан бөгөөд тэдний нэг болох Б.Сэр-Од хоёр цаг, 13 минут, 31 секундын амжилтаар мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр өнгөрсөн жилийн уралдаанд түрүүлж, аваргын тавцанд зогсч байсанюм. Харин энэ жил Кенийн тамирчин Жексон Лимод түрүүжээ. Лимо 2:12:06 цагийн амжилт үзүүлсэн бол Японы гүйгч Ацүши Хасэгава 2:15:53 цагийн амжилтаар хүрэл медалийн эзэн болсон байна.

Харин эмэгтэйчүүдээс Кенийн Моника Жепкоч /2:39:23/ түрүүлж, Японы Юри Ёшизуми /2:41:00/, Киёко Шимахара /2:44:37/ нар удаалжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top