Мэргэжлийн боксын чиглэлээр Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улс анх удаа зохион байгуулахаар болжээ. Монгол, Өмнөд Солонгос, Бүгд найрамдах ардчилсан Солонгос, БНХАУ гэсэн Азийн дөрвөн орны 14 тамирчин долоон жингийн ангилалд өрсөлдөх тус тэмцээн энэ сарын 9-ний өдөр АСА циркэд болох юм байна. Мөн манай улс Олон улсын мэргэжлийн боксын холбоонд нэгдэх гэж байна. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр 17.00 цагт Royal House hotel-ийн хүлээн авалтын танхимд болох нь. IBF буюу Олон Улсын мэргэжлийн боксын холбоо нь анх 1976 онд АНУ-д байгуулагдаж байжээ. IBF нь дэлхийн мэргэжлийн боксын дөрвөн том холбооны нэг аж.
Сэтгэгдэл ( 0 )