Монголын волейболын холбооны нэрэмжит клубүүдийн аварга шалгаруулах Намрын нээлттэй тэмцээн "Буянт-Ухаа" спорт цогцолборт эхэллээ. Намрын нээлттэй тэмцээнд эмэгтэй тав, эрэгтэй зургаан баг өрсөлдөж байна. Уг тэмцээн гурван тойрог явагдаж, энэ сарын 20-нд өндөрлөх бөгөөд эхний тойргийн тоглолт өнөөдөр дуусав. Эмэгтэйчүүдийн хувьд "ТЭЦ"-ийнхөн хоёр багаа оролцуулж байгаа бол "Энагура", "Алтайн барс", Сүхбаатар аймгийн "Цайрт минерал" гэсэн таван баг цомын төлөө өрсөлдөнө. Лигийн тэмцээнд тогтмол амжилт үзүүлдэг "Уурхайчин" клубийг энэ удаа "Цайрт минерал" ивээн тэтгэж байгаа учраас нэрээ өөрчилжээ. Тэгвэр "Уурхайчин" клубийн эрэгтэй багийг "Эрдэнэт" үйлдвэр ивээн тэтгэсэн байна. Мөн "Мон Вол Сима" баг энэ жилээс эхлэн шилдгүүдтэй өрсөлдөж байгаа юм. Бусад багийн тухайд ямар нэгэн өөрчлөлт орсонгүй.
Сэтгэгдэл ( 11 )
tuguldur uu amjilt
tuguldur uu amjilt
tuguldur uu amjilt
tuguldur uu amjilt
tuguldur uu amjilt
tuguldur uu amjilt
tuguldur uu amjilt
tuguldur uu amjilt
tuguldur uu amjilt
tuguldur uu amjilt
tuguldur uu amjilt