Мишель Платини Монголын дасгалжуулагчдыг сургахад бэлэн байна гэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 09

Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд нэрээ дуурсгасан Мишель Платини Монголын хөлбөмбөгийн холбооны  урилгаар манай улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дэлхийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платиниг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалт Монголын хөлбөмбөгийн холбооны байранд болсон юм.

 

Хүүхэд байхдаа хөлбөмбөг тоглох дуртай байсан. Мишель Платини таны тухай тэр үеэс мэддэг болсон. Дэлхийд нэр хүндтэй эрхэм хүнтэй эх орондоо уулзаж байгаадаа баяртай байна гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ. Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж бодит ажлыг хийж эхлүүлээд байгаа. Монгол хүүхдүүд энэ спортоор дэлхийд өрсөлдөхүйц тамирчид болоосой гэж боддог. Үүний төлөө Засгийн газрын тэргүүний хувьд дэмжлэг үзүүлж ажилладаг гэж ярилаа.

 

Мишель Платини Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа талархлаа илэрхийлээд Засгийн газрын тэргүүн нь хөлбөмбөгт хайртай, энэ спортыг хөгжүүлэхийн төлөө гэсэн сэтгэлтэй байгааг сонсоход таатай байна. Европын хөлбөмбөгийн холбоо Монголд хөлбөмбөг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гээд Монголын дасгалжуулагчдыг сургалтад хамруулахад  бэлэн байгаагаа хэллээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(149.241.73.164) 2013 оны 11 сарын 09

he ne gadaadad garhaara 23-0-oor hjigddig biz de

0  |  0
shudarga irgen (182.160.44.7) 2013 оны 11 сарын 09

Altanhuayhiin orolcohgui medehguio chadahgui zuil gej bahgui um bna doo... Universal primer umuu daa ha ha

0  |  0
Top