Арабын нэгдсэн эмиратын Аль-Айн хотод өсвөрийн шатарчдын дэлхийн аврага шалгаруулах тэмцээн
ирэх сард зохион байгуулагдахаар болсон. Тус тэмцээнд манай орны эрэгтэй
эмэгтэй тус бүр зургаан насны ангилалд оролцоно. Энэ удаагийн
тэмцээнд нийт 95 орны 1700 тамирчид өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлжээ. Ирэх сард
явагдах тэмцээнд МШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Батсайханаар ахлуулсан 39
тамирчин, нийтдээ 70 хүний бүрэлдэхүүнтэйгээр Арабыг зорихоор болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )