Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа хэр баргийн тогоочийг дагуулахаагүй чамбай тогооч гэдгийг нь түүний нөхөр Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тунхаглав. Өдгөө хүүхдүүдээ харан гэртээ сууж буй мэргэн хатагтайн бэлдсэн зоог урлагийн бүтээл болтлоо "хөгжсөн" байна. Тэрбээр хайртай ханьдаа жудогийн өмсгөлтэй тамирчид бүхий зоогийг хийж өгдөг бол хүүхдүүдээ нойрсож буй бамбаруушан хоол хийж өгчээ. Нэгэн хөгжилтэй дурсамж сөхөхөд хоолныг урлагийн бүтээл болгож чадсан Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нэгдүгээр ангид дөнгөж ороод анх удаа хоол хийжээ. Хоол хийж байхыг л зөндөө харж байсан болохоос биш өөрөө хийж үзээгүй тэрбээр том савны тал усанд хүзүүний яс хийж буцалгаад дээр нь гурил хийж анхныхаа хоолыг хийж байжээ. Гэхдээ давсыг нь тааруулж чадахгүй учраас давсгүй, хүзүүний ясны шөлтэй лапша хийсэн гэдэг шүү.
Сэтгэгдэл ( 0 )