Унгарын нийслэл Будапешт хотноо бодибилдинг фитнессийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-17-нд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээний эмэгтэй модель ангилалд өрсөлдсөн ОУХМ Б.Оюунгэрэл хүрэл медаль хүртжээ. Түүний оролцсон төрөлд 43 орны 390 гаруй тамирчин өрсөлдсөн байна.
Б.Оюунгэрэл бодибилдинг фитнессийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Вьетнамд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний модель ангилалд өрсөлдөн хүрэл медаль хүртэж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )