Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо хамтран зохион байгуулдаг Монгол Улсын оны шилдэг тамирчин тодруулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 23-нд болох тов гарлаа.
“Бөртэ чоно” наадмын шилдгүүдийг буюу оны шилдэг тамирчин, дасгалжуулагчийг олон улсын жишгийн дагуу Спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг болоод нэгэнт хэвшжээ.
Тиймээс спорт холбоод 2013 оны шилдэгт нэр дэвшигчдийн саналаа албан ёсоор Монголын спортын сэтгүүлчдийн холбоо (МССХ)-нд ирүүлэх бөгөөд оны шилдэгт нэр дэвшүүлэх албан хүсэлтээ, нэр дэвшигчийн 2013 оны амжилтын мэдээлэлтэй хамт арваннэгдүгээр сарын 15-24-ний хооронд “Олимпик Хауз” дахь Монголын спортын сэтгүүлчдийн холбооны шуудангийн хайрцагт, “Ажлын хэсэгт” хэмээн хаяглан ирүүлэх буюу mongolia_sportspress@yahoo.com мэйл хаягаар илгээж болох аж.
Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчид санал өгч, спорт холбоодын нэр дэвшүүлсэн тамирчин, дасгалжуулагчдаас шилдгийн шилдгийг тодруулж, спортын тавцанд тив, дэлхийд нэрээ дуурсгасан сор тамирчдыг нэрлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )