Э.Сумъяа болон Т.Мөнхтуяа нар мөнгөн медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 25

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Гейдар Алиевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “ГОЛДЕН ГРАН-ПРИ” олон улсын уламжлалт тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн төрөл баасан гарагт явагдаж өндөрлөлөө. Дэвжээнд Монголын нэрийг төлөөлж 9 тамирчин өрсөлдөснөөс 51 кг-ын жинд барилдсан ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа болон 59 кг-ын жинд зодоглосон ОУХМ Тунгалагийн Мөнхтуяа нар мөнгөн медаль хүртэж 5 мянган ам.долларын эзэн болсон бол 72 кг-ын жинд барилдсан ОУХМ Бадрахын Одончимэг хүрэл медалиар энгэрээ мялаав

ОУХМ Э.Сумъяагийн жинд 6 бөх барилдсан бөгөөд тэрээр эхний тойрог хийлээд дараагийн тойрогт Унгарын бөх Денес Мерседесийг оноогоор ялж шигшээ барилдаанд шалгарчээ. Харин аваргын төлөөх барилдаанд Япон улсын бөх Марека Шидочид 8:5 харьцаатай ялагдаж мөнгөн медалийн эзэн болов.

59 кг-ын жинд барилдан мөнгөн медаль хүртсэн Тунгалагийн Мөнхтуяагийн хувьд 1-р тойрогт Украйн улсын бөх Ганна Василенког цэвэр ялж дарааагийн тойрогт ДАШТ-ний 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт Марианна Шастинатай барилдахаар болжээ. Мөнхтуяа энэ жилийн ДАШТ-ний хагас шигшээ барилдаанд Шастинад 7:0 харьцаатай ялагдаж байсан бол энэ удаа 13:6 харьцаатай илүүрхэж хариугаа авсан байна. Харамсалтай нь шигшээ барилдаанд Беларус гаралтай ч Азербайжан улсын нэрийн өмнөөс барилддаг Юлия Раткевичид 6:4 харьцаатай ялагдав. Раткевич нь 2012 онд Лондон хотод зохион байгуулагдсан Олимпийн их наадмаас хүрэл медаль хүртэж байснаас гадна ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медалтай өнөө цаг үеийн шилдэг бөхчүүдийн нэг юм.

72 кг-ын жинд барилдсан Монголын 2 тамирчин болох Очирбатын Бурмаа болон Бадрахын Одончимэг нар тэмцээний эхний тойрогт таарч Одончимэг 5:4 харьцаатай ялсан ч дараагийн тойрогтоо Япон улсын бөх Хирое Сузукуд 2:1 харьцаатай дийлдэснээр хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ. Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстан улсын бөх Эльмира Сыздыковатыг 11:4 харьцаатай буулган авснаар медалийн тавцан дээр зогсов.

48 кг

1. Виктория Антони /АНУ/
2. Валерия Чепсаракова /ОХУ/
3. Анжела Дороган /Азербайжан/
9. Эрдэнэсүхийн Нарангэрэл /Монгол/
Энэ жинд 11 бөх барилдсан бөгөөд Нарангэрэлийн хувьд эхний тойрогт Азербайжан улсын бөх Камала Алиеваг ялсан ч дараагийн тойрогт АНУ бөх Виктория Антонид 4:2 харьцаатай ялагджээ. Түүнийг ялсан Виктория Антони цааш амжилттай барилдсаар шигшээ барилдаанд шалгарсан учир тэрээр дагах барилдаанд оролцох болсон юм. Харамсалтай нь дагах барилдаанд Азербайжан улсын бөх Анжела Дороганд 8:0 харьцаатай ялагдаснаар үзэгчдийн суудалд шилжив

51 кг

1. Марека Шидочи /Япон/
2. Эрдэнэчимэгийн Сумьяа /Монгол/
3. Денес Мерседес /Унгар/
3. Татьяна Аманзол /Казахстан, азийн аварга/
6. Эрхэмбаярын Даваачимэг /Монгол/

6 бөх барилдсан энэ жинд Эрхэмбаярын Даваачимэг эхний тойрогтоо Украйн улсын бөх Юлия Благиня хожигдсон бөгөөд түүнийг ялсан Благиня дараагийн тойрогт тэмцээний аварга бөхөд ялагдаснаар Даваачимэгийн тэмцээн өндөрлөжээ


55 кг

1. София Маделина Матссон /Швед/
3. Рисако Кавай /Япон/
3. Елена Луис Мариулис /АНУ/
3. Ирина Гусяк /Украин/
8. Сүндэвийн Бямбацэрэн /Монгол/
Энэ жинд 8 бөх барилдсанаас Сүндэвийн Бямбацэрэн нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх Елена Луис Мариулист эхний тойрогт ялагдаж тэмцээнээ өндөрлүүлэв

59кг

1. Юлия Раткевич /Азербайжан/
2. Тунгалагийн Мөнхтуяа /Монгол/
3. Ганна Василенко /Украин/
3. Кацуки Сакагами /Япон/

63 кг

1. Анастасия Григорьева /Латви/
2. Рио Ватари /Япон/
3. Рагнета Гурбанзе /Азербайжан/
7. Соронзонболдын Батцэцэг /Монгол /
Энэ жинд 7 бөх барилдсан бөгөөд С.Батцэцэг нэгдүгээр тойрогт Япон улсын бөх Рио Ватарид 8:4 харьцаатай ялагдан дахин дэвжээнд гарах эрхгүй болов

67 кг

1. Елена Пирожкова /АНУ/
2. Алина Макина /Украин/
3. Вероника Карлсон /АНУ/
3. Енас Хуесешед /Египет/
7. Очирбатын Насанбурмаа /Монгол /
Энэ жинд 11 бөх барилдсанаас О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт Азербайжан улсын бөх Наталья Паламарчукийг 12:4 харьцаатай илүүрхсэн ч дараагийн тойрогт АНУ-ын бөх Дэлхийн аварга Елена Пирожковад 8:0 харьцаагаар дийлджээ. Түүнийг ялсан Пирожкова цааш сайн барилдсаар шигшээ барилдаанд шалгарсан учир дагах барилдаанд хийх эрхтэй болов. Харамсалтай нь тэрээр дагах барилдаанд АНУ-бөх Верониса Карлсонд ялагдаснаар үзэгчдийн суудалд шилжсэн юм

72 кг

1. Наталья Воробьёва /ОХУ/
2. Хорое Сузуки /Япон/
3. Бадрахын Одончимэг/Монгол/
4. Анна Женни Франссон /Швед/
8. Очирбатын Бурмаа /Монгол/

С.Болдгэрэл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Demjigch(103.26.194.166) 2013 оны 11 сарын 25

Cheleetiin buhchuuddee ulam chanartai. Saihan amjilt gargaarai ta bugdiin oroltcoj bui temtceen bolgon une tcentei ta bugdiin tcaashdiin amjilt oroltcoh tcemtceen uraldaaniiuud haalga boloh yostoi uchir eersdiigee daichilj ajillah heregtei. Ta nariin amjilt gargah buh nehtcel ulam saijirch. Bn shuu

0  |  0
Top