Боксчин Майк Тайсон хиймэл эрхтэн ашигладаг байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 25
Алдарт боксчин Майк Тайсон өөрийн амьдралын үнэн түүхийг өгүүлсэн  “Маргаангүй үнэн” номондоо хиймэл эрхтэн ашигладаг байсан тухайгаа ний нуугүй бичсэн байна. Тэрбээр ямар нэгэн тэмцээн тулааны дараа тусгайлан бэлтгэсэн хиймэл эрхтэний "ачаар" допингийн сорилыг давдаг байжээ. Өөрөөр хэлбэл хаймараар хийсэн хиймэл эр бэлэг эрхтэнд бусдын шээс хийгээд өмдөндөө бэхэлж үүнийгээ сорилын саванд базаж шахаж хийгээд л шинжилгээгээ амжилттай давдаг байсан аж. 2000 онд Анджей Голотойтой хийсэн тулааны дараа өгсөн шинжилгээгээр Тайсон допинг хэрэглэсэн нь илэрсэнийг “Манай багийн хүн надад хиймэл эрхтэн дамжуулж амжаагүй байсан юм” хэмээн тайлбарласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top