Кикбоксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөв хоногийн турш үргэлжилж дүнгээ гаргалаа. Кикбоксын спортыг өөрийн оронд сурталчилах, хөгжүүлэх, дэлгэрүүлэх, тулааны спортоор дамжуулан залуу үеийг эр зориг, авхаалж самбаатай болгон төлөвшүүлэх, хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээнд багийн дүнгээр О.Алтанпүрэв дасгалжуулагчтай "Мишээл" кикбокс сургалтын төв 36-н оноогоор нэгдүгээр байр, 2 дугаар байранд 32 оноогоор Н.Алтан-очир дасгалжуулагчтай "Аварга" дээд сургууль, 3-р дугаар байранд 20-н оноогоор Б.Бүрэнзориг ахлагчтай 084-р анги тус тус эзэлжээ.
Тамирчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангилалаар Кикбоксын олон улын дүрмийн дагуу тулалдаж тэмцээний ерөнхий шүүгчээр ОУХ-ний шүүгч Б.Алхаабаатар, ерөнхий хянагчаар МУГТ Ч.Цэвээнпүрэв нар ажиллажээ.
Сэтгэгдэл ( 0 )