Өчигдөр Ч.Санжаадамба түрүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 27

Улс тунхагласны 89 жилийн ой, анхдугаар Үндсэн хууль баталсны өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр буюу Тусгаар тогтнолын өдрөөр Монгол Бөхийн өргөөнд боллоо. Улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон тус барилдаанд улсын заан Ч.Санжаадамба найм даван түрүүлжээ. Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, “Ажнай” корпорацийн бөх тэрбээр наймын даваанд Төв аймгийн Баянхангай сумын харьяат, улсын заан Б.Батмөнхийг давж, түрүүлсэн байна. Тэрбээр өмнө нь 2010 онд цэргийн арслан цолтой байхдаа мөн энэ барилдаанд түрүүлж байсан юм.

Барилдааны их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таванхан” дэвжээний бөх, улсын аварга Г.Эрхэмбаяр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Ц.Содномдорж нар шалгаран үлджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
arkhangai(180.235.184.45) 2013 оны 11 сарын 27

unheer aguu buh umaa. gaihamshig amjilt husie

0  |  0
Top