Германы шигшээ болон Английн “Арсенал” багийн хаалгач асан Иенс Леманн Монгол Улсад зочилж байна. Леманн манай улсад Герман, Монголын хамтарсан “Митра” ХХК-ийн шугамаар ирсэн гэнэ. “Митра” ХХК-ийн төлөөлөгчид Германы шилдэг хаалгачдын нэг байсан Иенс Леманнийг манай улсад уул уурхайн бизнес эрхлэх сонирхолтой байгаа гэдгийг хэлсэн байна. Леманний хөтөлбөр шахуу, олон уулзалтад оролцох байсан тул хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзах боломж хомс байгаа гэнэ. Харин НИТХ-ын төлөөлөгч, "Арсенал" клубийн үнэнч хөгжөөн дэмжигч Г.Ганхүүгийн урилгаар Улс тунхагласны баярын өдрийн орой "Irish Pub"-т Леманн саатсан юм. Тэрээр оройн хоол зооглосны дараа тэнд цугларсан "Арсенал" клубийн хөгжөөн дэмжигч нартай зураг авахуулж, гарын үсгээ өгсөн. Леманн өнөөдөр /XI.27/ хөдөө явсан. Харин маргааш өглөө нутаг буцах гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )