Монголын усан спорт сонирхогчдын холбооноос өсвөрийн тамирчдын дунд усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 28-30-ны өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” клуб дээр зохион байгуулах гэж байна.
Ирээдүй болсон хүүхэд залуучуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, усан спортыг олон нийтэд сурталчлах болон тамирчдын зэрэг цол олгоход тэмцээний зорилго оршино.
Тэмцээнд “Хангарьд”, Усан спорт сургалтын төв, “MCS –Орчлон”, “MCS Vista” зэрэг зургаан клубын 170 орчим өсвөрийн тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тэмцээн 8 нас, 9-11 нас, 12-14 нас, 15-аас дээш насны ангилалаар хувийн болон холимог, багийн төрлүүдэд явагдана. Энэхүү тэмцээн нь анх удаа урьдчилсан уралдаанаас шалгарсан тамирчид финалд өрсөлдөх системээр болох аж.
Сэтгэгдэл ( 0 )