Монгол үндэсний бөхийн чансаа гурав дахь жилдээ бодогдож уншигч түмэндээ хүрч байна. Энэ 2013-2014 оны улирлын улс аймгийн алдар цолтой долоон барилдааны дараагаар улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба итгэл төгс тэргүүлж, улсын харцага Цэдэвийн Содномдорж түүнээс 5000 оноо дутуу хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс гээд намрын турш тогтмол сайн барилдаж байгаа манай улсын сайчууд эхний топ тавд бичигдэж байгаа. Чансаа ирэх сард болох Ардчилсан хувьсгалын барилдаанаас шинэчлэгдэх юм. Харин Доод чансааг аймгийн шилдэг арслан Ховдын О.Хангай тэргүүлсээр байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )