Монгол Улсын чөлөөт нислэгийн загварын Үндэсний шигшээ багийнхан 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Аргентиныг зорилоо. Нисэх загварын спортын чөлөөт нислэгийн энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Аргентин улсын Кордоба хотод эхэлнэ. Энэ тэмцээнд 30 гаруй улсын 250 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд манайхаас 18 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. 1965 оноос Монголд нисэх загварын спорт хөгжиж эхэлжээ. 1970-аад оноос эхлэн олон улсын тэмцээнд оролцож, 1977 онд нисэх загварын зарим төрлөөр улс, хотын чанартай тэмцээн зохион байгуулж эхэлсэн бол 1980 онд нисэх загварын спортын тэмцээний дүрэм, цол зэргийн нэгдсэн ангиллыг баталж Монголын спортын албан ёсны төрөл болжээ. Монголын нисэх загварын спортын холбоог 1997 онд байгуулагдсан бөгөөд одоо 5-6 клуб ажиллаж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )