Туркийн Анкара хотод энэ сарын 24-нд эхэлсэн Чөлөөт бөхийн дэлхийн хүүхдийн наадамд 38 кг-ын жинд барилдсан Биеийн тамирын тусгай сургуулийн сурагч Т.Цогбадрах алтан медаль, 26 кг-ын жинд барилдсан “Алдар” спорт хорооны тамирчин Б.Төгөлдөр мөнгөн медаль хүртээд байна. Энэ тэмцээнд манайхаас 6 тамирчин оролцож байгаа бөгөөд эхэлж барилдсан хоёр ийнхүү алт, мөнгөн медалийн эзэд боллоо. Үлдсэн дөрвөн тамирчин хараахан барилдаагүй байна. Тавдугаар сарын 2 хүртэл үргэлжлэх тус наадамд 12-14 насны хүүхдүүд оролцож байгаа бөгөөд “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, Сэлэнгэ аймгийн БТСХ-ны дасгалжуулагч Д.Энхбат нарын удирдсан өсвөрийн бөхчүүд оролцож байгаа юм.
Эх сурвалж:МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )