Дэлхийн хамгийн нөлөө бүхий сэтгүүл “Time” жил бүр Оны онцлох хүнийг нэрлэдэг уламжлалтай. Энэ онд дэлхий дахины анхаарлын төв байсан нэр хүндтэй хүнийг сонгох үйл явц хэдийнэ эхэлсэн бөгөөд уламжлал ёсоор уншигчдын санал асуулга ч ид дундаа явж байна.
Өнгөрсөн жилийн оны онцлох хүнээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тодорсон. Энэ жил ч мөн Барак Обамагийн нэр дэвшиж байгаа юм. Түүнчлэн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Германы Канцлер Ангела Меркель, Нобелийн шагналт зохиолч Элис Мунро, хакер Эдвард Сноуден, Английн хунтайж Уильям, Ромын пап I Франциск, дуучин Майли Сайрус зэрэг 43 хүнийг нэр дэвшиж байгаа юм.
“Time” уншигчдаас санал авдаг ч, эцсийн шийдвэрийг редакцийн зүгээс гаргадаг юм.Энэ жил “Time” -ийн онцлох хүнээр Эдвард Сноуден тодрох магадлал тун өндөр байгаа гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )