Санжаадамба улам тасарч, Бүрэнтөгс аман хүзүүнд явна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 10

Hiimori.mn спортын мэдээллийн сайт чансааны мэдээллээ шинэчилж та бүхэнд хүргэж байгаа аж. Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойд зориулсан хүчит бөхийн улсын том цолтнууд олноор цугларсан чансаа өндөр барилдаан боллоо. Намрын турш тэргүүлж байгаа Чимэдрэгзэнгийн Санжаадамба заан тэргүүллээ улам баталгаажуулж 19500 оноотой өнгөлж байна. Түүний удаах хүн Пүрэвийн Бүрэнтөгс арслан  заанаас 7700 оноо дутуу, байр ухарсан Ц.Содномдорж улсын арслантай ижил оноотой, Т.Өсөх-Ирээдүй дөрөвт, Р.Пүрэвдагва начин Ардчилалын барилдаанд их шөвөгт үлдэж 10800 оноотой нэг байр урагшилж тав руу орж ирлээ. Батнасангийн Гончигдамба 9 өөс 7 руу,  Б.Сангисүрэн 7 гоос 9 рүү байраа солилоо. Б.Пүрэвсайхан энэ хоёр хүчитний дунд байраа хадгалж, Намсрайжавын Батсуурь 4-өөс 6 руу ухраад байна.

Сумын зааны чансааг Булганы Б.Түмэндэмбэрэл тэргүүлсээр л байгаа бол аймгийн арслангуудын чансааны нэгд Бадамсамбуугийн Ганхуяг бичигдэж байна. Чансааны талаар илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
madag(202.170.70.16) 2013 оны 12 сарын 11

uvliin buh

0  |  0
uvul bolj dee(202.170.70.16) 2013 оны 12 сарын 11

zaaland turuuldeg buh turuuleed ehelseniig bodohod uvul bolj dee

0  |  0
Doloon (202.126.89.185) 2013 оны 12 сарын 11

Sanjaadamba aa , chamd bat itgedegshuu !!! Asuudlyg odoo buu hoish ni tavi ... Oiryn heden jild hamgiin ur buteeltei ajilla... Orgil amjilt husie !!!

0  |  0
ж(202.179.20.182) 2013 оны 12 сарын 10

бүтэн жилийн туршбүх барилдааныг нь үнэлж цол олгомоор юмжилийн ихэнх том барилдаанд ганц нэг түрүүлж дээгүүр барилдсан мөртлөө 7 сарын барилдаанд унахад лямар ч цолгүй хоцорч байгаа нь шудрага биш байнаэсвэлүндэс ний бөхийн тэмцээнийгганцх ан долдугаар сард л ганц удаа хийж байя өөрсард сайнбарилдаад барилдаадямар цол ахиж дээшээ гарах биш ямар хэрэг байна

0  |  0
xaxa(103.26.194.50) 2013 оны 12 сарын 10

uyn ch ih too be

0  |  0
Top