Жүдочид зочид хүлээн авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

Сүүлийн үед гадны шигшээ багийн тамирчдыг эх орондоо урьж, хамтарсан бэлтгэл хийх болсон Монголын жүдо бөхийн холбооны ээлжит зочид Монголд хүрэлцэн иржээ. Энэ удаа Япон, Бельги, Казахстан гурван улсын тамирчид Монголын жүдочидтой хамтран бэлтгэл хийж байна. Гадаадын тамирчдын хамтарсан бэлтгэлд анхаарал хандуулж байгаа нь сайн хэрэг юм. Тухайлбал, Японоос ирсэн жүдоч Рюүносүкэ Хага гэхэд 2010 оны залуучуудын дэлхийн аварга, мөн “Универсиад” наадмын аварга тамирчин юм. Японы өсөх ирээдүйтэй бөхчүүдийн нэг болох эл тамирчин олимпийн аварга Н.Түвшинбаярын жинд өрсөлддөг билээ.

Дөрвөн орны жүдочдын хамтарсан бэлтгэл Спортын төв ордонд 14 хоног үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top