Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг тэмцээн бүрийнхээ дараа бөхчүүдийн чансааг гаргадаг. Энэ оны сүүлийн тэмцээн болох Чэжүгийн Гран-При тэмцээний дараа эрэмбэ шинэчлэгджээ.
Манай улсын бөхчүүдээс 66 кг-д Д.Төмөрхүлэг, 73 кг-д С.Ням-Очир нар тус бүрийн жиндээ тэргүүлж байна. Харин олимпийн аварга Н.Түвшинбаяр сүүлийн хоёр тэмцээнд алт, хүрэл медаль хүртэснээр чансаандаа 500 оноо нэмж, эрэмбэ өсч, -100 кг-ийн жиндээ есдүгээрт бичигдсэн байна
Сэтгэгдэл ( 0 )