Чөлөөт бөх, сонгомол барилдааны жинд өөрчлөлт оржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 21

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны жингүүдийг зарлалаа. Жингийн өөрчлөлтийн асуудлыг ФИЛА-гийн Техникийн комиссоос тамирчдын, шүүгчдийн, анагаах ухааны, шинжлэх ухааны зөвлөлүүдтэй хамтран хэлэлцэж шийдвэрлэжээ. Жингүүдэд дараахь өөрчлөлтийг хийсэн байна. Үүнд:

Эрэгтэй чөлөөт бөх
57кг, 65кг, 75кг, 86кг, 97кг, 125 кг

Сонгомол барилдаан
59кг, 66кг, 75кг, 85кг, 98кг, 130 кг

Эмэгтэй чөлөөт бөх
48кг, 53кг, 58кг, 63кг, 69кг, 75 кг

Түүнчлэн дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, "Дэлхийн цом", "Алтан Гран-При" тэмцээнд эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 61кг, 70кг, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 55кг, 60кг, сонгомол барилдаанд 71кг, 80 кг-ын жингүүдийг нэмж оруулах болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top