Лэйкерс багийн дасгалжуулагч Майк Дантони хөгжөөн дэмжигчидээсээ уучлал гуйжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

Лос Анжелес Лэйкерс багийн дасгалжуулагч Майк Д`Антони хөгжөөн дэмжигчдэд хандаж хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйлаа. Тэрбээр Финикс Санс багт хожигдсон тоглолтын дараа "хэрвээ хөгжөөн дэмжигчид багтаа сэтгэл дундуур байгаа бол өөр багийг дэмжих хэрэгтэй" гэж хэлсэн юм.

Хамгаалагч Коби Брайант, Стив Найш, Стив Блэйк нарыг бэртлээр алдсан Лэйкерс сүүлчийн арван тоглолтынхоо зургаад нь хожигдсон юм. Майк Д`Антони ч багийнхаа тааруухан цувралд дургүйцсэн хөгжөөн дэмжигчдэд хандаж ийм үг хэлсэн. Гэвч тэр хэлсэн үгнээсээ буцлаа. Тэр өнөө өглөө болсон бэлтгэлийн дараа сэтгүүлчдэд хандан "би өнгөрсөн шөнө яг тэнэг хүн шиг байсан. Юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байсан" гэж булзааруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top