Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, өнөөдөр төрийн дээд одон медалиар салбар салбартаа амжилт гаргасан шилдгүүдийг шагнахаар болжээ.
Тэдний дунд 2013 онд тив дэлхий, олон улсын чанартай тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон тамирчид багтсан бөгөөд жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг, жүдо бөхийн ОУХМ Дашдаваагийн Амартүвшин, чөлөөт бөхийн ОУХМ Ганзоригийн Мандахнаран нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Гавьяат тамирчин цол олгохоор болсон байна.
Шагнал гардуулах ёслол морин цагт буюу 11.40 цагт Төрийн ордонд болно.
Сэтгэгдэл ( 1 )
залуу хүнийг яг хийж бүтээх амжилт гаргах цагт нь нүдээ олж олгох шагнал байна эдгээр тамирчиддаа баяр хүргье