Тархиндаа хүнд гэмтэл аваад буй "Формула-1"-ийн алдарт нисгэгч Михаэль Шумахерын төрсөн өдөр өчигдөр тохиолоо. Тэрээр Францын Гренобль мужийн Фрэнч хотын төв эмнэлэгт хэвтэж буй. Тус эмнэлгийн гадна шүтэн бишрэгчид нь тайван жагсаал хийж, сэтгэл санааны дэм үзүүлсэн байна. М.Шумахер өнгөрсөн ням гаригт Альпийн нуруунд уулын цанаар гулгаж байгаад осолдон, тархиндаа хүнд бэртэл авсан билээ. Эмч нар түүнд хоёр ч удаа тархины мэс засал хийж, хагалгаа амжилттай болсон юм. Хэдийгээр хамгийн хүнд үеэ давсан ч, осолтой нөхцөл байдалд байгааг эмнэлгийнхэн анхааруулж байгаа юм. Комд орсон нисгэгчийн биеийн байдал тогтвортой байна гэж эмч нар онцолжээ. Өчигдөр М.Шумахер 45 нас хүрсэн бөгөөд төрсөн өдөр нь шүтэн бишрэгчдээс нь гадна гэр бүл болон ойр дотнын найз нөхөд нь түүний хэвтэж буй эмнэлгийн гадна ийн цугларсан байна
Сэтгэгдэл ( 0 )