Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Энэ сарын 8-10-ны өдрүүдэд Яармаг дахь "Буянт-Ухаа" спортын ордонд болох уг тэмцээний нээлт өнөөдөр 15.00 цагаас болно. Жүдочид эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг-ын жинд барилдаж аваргуудаа тодруулах юм. Харин багийн тэмцээнд эрэгтэй 66, 73, 81, 90, +90 кг, эмэгтэй 52, 57, 63, 70, +70 кг-ын жингийн бөхчүүд өрсөлдөнө.
Жингийн барилдаанууд нэгдүгээр сарын өнөөдөр, маргааш болох бол багийн тэмцээн 10-нд болох юм. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг тэргүүтэй Монголын шилдэг жүдочид бүгд өрсөлдөнө. Улсын аваргын жин тус бүрт түрүүлсэн тамирчныг Монголын жүдо бөхийн холбооноос зардлыг нь хариуцан Олон улсын Жүдо бөхийн холбооны гранпри тэмцээнд оролцуулах, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлэх зэрэг боломжийг олгож байгаагаар онцлог юм.
Сэтгэгдэл ( 0 )