Харүмафүжи Д.Бямбадорж шөрмөсний бэртлээс башёг өнжлөө

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

Японы мэргэжлийн сүмогийн хацү башё өчигдөр эхэллээ. Энэ сарын макүүчи зиндаанд манай улсаас есөн сүмоч барилдаж байгаа, харин Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж шөрмөсний бэртлийн улмаас башёг өнжихөөр болжээ. Эмч, дасгалжуулагч нар нь түүнийг эмчилгээ хийлгэж, бүрэн эдгэрснийхээ дараа барилдах шаардлагатай гэж үзсэн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд ёкозүна цолтой бөх башёг өнжсөн тохиолдол гараагүй бөгөөд хамгийн сүүлд 2008 онд их аварга Асашёорюү Д.Дагвадорж торгуулийн улмаас есдүгээр сарын башёг өнжиж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top