Өнгөрсөн ням гаригт Үндсэн хуулийн өдөрт зориулан Монгол бөхийн өргөөнд болсон барилдааны үеэр улсын начин Д.Цогзолдорж аймгийн начин Ч.Цогоог зодож, дөрвөн шүдийг нь хугалжээ.
Энэ хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөнд шалгаж байгаа бөгөөд улсын начин Д.Цогзолдорж ам мэхнээс болж уурлаж бусдыг зодсон гэж хэргийг харсан хүмүүс ярьж байна.
Хоёр бөх барилдаж байхдаа талбайн захад гарсан учраас Д.Цогзолдорж Ч.Цогоод талбайн голд очъё, барьцаа тавь гэж хэлжээ. Ч.Цогоо түүний хэлснээр барьцаа тавьтал нөгөөх нь тахимдаад унагаасан аж. Үүнээс болж Ч.Цогоо тахимаа өгөхгүй гэж хэлээд зодуулсан юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
Tsogoo chi odoo ichij amidar chamder hunii buh hunii judag gej alga chi aimgiin nachnaas tsaas yavahgazargui boljdeezailuul chamaig yamrig chin humuus medneshtei novsh