Рауль Гонзалес Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 18

Тайландын лигт уригдсан А. Мөрөнгийн менежерээр Японы улсын иргэн Такаши Моримото ажилладаг билээ.

Тэрээр Монголын хүүхдийн хөлбөмбөгийн клуб "Fc Sumida Ulaanbaatar"-н ерөнхийлөгчөөр ажилладаг төдийгүй манай улсын хөлбөмбөгийн хөгжил, хүүхдүүдийн спортын хөгжилд өөрийн хөрөнгөө зарцуулж байгаа нэгэн.

Такаши Моримото хоёр жилийн өмнө Кристиан Карамбэг Монголд урьж Тэрэлжид бяцхан хөлбөмбөгчидтэй тоглуулж байсан.

Харин түүний хувьд энэ удаад дэлхийн алдартай шилдэг хөлбөмбөгчин Раул Гонзалесыг Монголд ирэхийг урьжээ.

/Gogo.mn/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uuuuu(202.21.113.140) 2014 оны 01 сарын 18

unenuu. amid domog.

0  |  0
Top