Деннис Родман сэтгэлийн дарамтаас болж архинд оржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 20

Сагсчин Деннис Родман Хойд Солонгосоос ирсэн даруйдаа архины эмчилгээ хийлгэхээр болжээ. Түүний бие төлөөлөгч Даррен Принс “Деннис Солонгосоос ирэхдээ л нэлээд сэтгэл хөдлөлтэй, уур уцаартай байх болсон. Мөн сэтгэлийн дарамттай байгаа нь ажиглагдсан” гэжээ.

Ер нь тэрбээр Хойд Солонгост байхдаа л ихээр уух болсон ба NBA-ийн эсрэг үндэсний шигшээ багийг дасгалжуулах ажлаа ч тун тааруу хийж, ихэнх цагийг архи ууж, зугаа цэнгэл хөөцөлдөхөд зарцуулсан байна.

Деннис Родман CNN-д өгсөн ярилцлагадаа Хойд Солонгосын шигшээ баг тоглохгүй гэж хэлсэн ч учир шалтгааныг нь тайлбарлаагүй юм. Мөн тэрээр ярицлага өгөх үедээ ч согтуу байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top