Чилийн Үндэсний хөлбөмбөгийн холбоо “Палестино” багийнхны өмсгөлийг хорьж, даруй шинээр солихыг шаарджээ. Уг нь энэ баг саяхан шинэ өмсгөлтэй болсон ч энэ нь “анти-израйль” зурагтай учраас ийнхүү хориглосон байна.
“Палестино” клубыг Чили дэх палестинчуудын томоохон бүлэглэл байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд гурван ч удаа өмсгөлөө сольсон нь бүгд улстөрийн агуулгаасаа болж хориглогдсон аж.
Учир нь еврейчүүд үүнд дургүйцлээ илэрхийлж, хөл бөмбөгийн томоохон тэмцээнүүдийн үеэр жагсаал хүртэл хийж байжээ. Энэ удаад Чилийн Үндэсний хөлбөмбөгийн холбоо арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлахыг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )