Хятадын Наньжин хотод болох залуучуудын II Олимпийн ширээний теннисний тэмцээнийг Монгол Улсын иргэн Э.Мөнхбилэг шүүхээр болжээ. Тэрбээр олон улсын шүүгчийн зэрэглэлтэй бөгөөд дөрвөн жилийн өмнө Сингапурт болсон анхдугаар олимпийн үеэр шүүгчээр ажиллаж байсан аж.
Залуучуудын олимпийн шүүх эрхийн эхний шалгаруулалт өнгөрсөн оны наймдугаар сард болсон. Харин хоёрдугаар шат нь арваннэгдүгээр сард болж, тэндээс 30 шүүгч тодорсон байна. Үүнээс эцсийн шатанд 10-ыг нь тэнцүүлсэний дотор Э.Мөнхбилэг багтжээ.
Сэтгэгдэл ( 0 )