Шумахер тэрбум еврогийн гэрээслэл үлдээжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 26

Уулын цанаар гулгаж яваад бэртэн хиймэл комд байгаа, «Формула-1»-ийн дэлхийн долоон удаагийн аварга  Михаэль Шумахер 2010 онд нэг тэрбум евроны гэрээслэл бичсэн байв. Испанийн Ole сэтгүүлд мэдээлснээр, Шумахерийн үл хөдлөх хөрөнгө болон мөнгөн хадгаламж нь түүний эхнэр ба хүү Мик, охин Жина-Мария гуравт тэнцүү хуваагдан  өвлөгдөх ёстой ажээ. Тэрээр Испанийн Картахенд 2009 онд осолд орсны дараа гэрээслэл бичихээр шийдсэн байв.

Шумахер өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд Францын Мерибельд уулын цанаар гулгаж яваад толгойгоороо хад мөргөн гэмтсэн байв. Ослын дараа тэрээр хоёр удаа мэс засал хийлгээд одоо хиймэл комд байгаа. Биеийн байдал гь хүнд хэвээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top