Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацу башё дууслаа. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал озеки Какарью М.Анандтай эзэн хааны цомын төлөө барилдсан. Какарью их аваргыг еритауши мэхээр давснаар хоёр бөх 14 даваа 1 унаатай болж, нэмэлт барилдаан гаргахаар болжээ. Нэмэлт барилдаанд их аварга ёрокири мэхээр давснаар 28 дахь удаагаа эзэн хааны цомыг хүртэж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )