Манай улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн “Дорнод Танан гарьд” багийн тоглогч Ф.Вүүдс Монгол У-лсаас иргэншил хүсчээ. Тэрээр АНУ-ын иргэн бөгөөд манай улсын Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд хандаж сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багт тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хэрэв түүнийг үндэсний шигшээ багт авбал манай улсын иргэн болох шаардлагатай тул тамирчин өөрийн улсын иргэншлээсээ татгалзах хэрэгтэй аж.
Ф.Вүүдс хэрвээ манай улсаас түүнийг үндэсний шигшээ багтаа авбал улсынхаа иргэншлээс гарахад бэлэн байгаагаа хэлжээ. Энэ талаар Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга “Өндөр зэрэглэлийн тамирчин ийм хүсэлт гаргасанд баяртай байгаа. Хэрвээ хүсэлтийг хүлээж авах юм бол манайх Азидаа дээгүүрт орохоор хүчирхэг баг болно” хэмээн мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч гадны тамирчинг улсынхаа шигшээ багт авах эсэх талаарх асуудал одоохондоо бүрэн шийдэгдээгүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ав, ав, яадгийн гоё ш дээ. Алийн болгон сагсаар Азийн баян ходоод болж байх юм бэ.