Энэ сарын 24-27-нд Казахстаны Алматы хотноо самбо бөхийн дэлхийн цомын тэмцээн болсон. Энэ тэмцээнд Монгол Улсын тамирчин ОУХМ Т.Баттөгс +63 кг-ийн жинд барилаж, алтан медаль хүртлээ.
Тэрбээр ийнхүү дэлхийн аваргын хошой алтан медальтай болж байгаа юм. Самбо бөхийн дэлхийн цомын тэмцээнд Т.Баттөгсийн жинд 22 тамирчин өрсөлдсөнөөс ийнхүү Монголын тамирчин ид хаваа гайхуулж, аваргын цомыг өргөлөө. Т.Баттөгстөө илүү их амжилтыг хүсье.
Сэтгэгдэл ( 0 )