Биатлонч Орос, Латвийн гурван тамирчнаас допинг илэрчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 29

Биатлоны тамирчдад хийсэн шинжилгээгээр Латви, Оросын гурван тамирчнаас допинг хэрэглэсэн болохыг тогтоожээ. 

Гэхдээ тамирчдын цуснаас чухам ямар бодис илэрсэн талаар одоогоор мэдээлэл өгөөгүй гэнэ.

ОХУ-ын Биатлоны холбоо тус улсын тамирчдаас допинг илэрсэн тухай мэдээлэлтэй холбогдуулан Допингийн эсрэг хорооныхонтой лхагва гаригт яаралтай уулзалт зарласан байна.

Уулзалтын үеэр уг хэргийг мөрдөн шалгах тусгай комисс байгуулах юм.

“Энэ хууль бус үйлдлийг тусгай комиссынхон нотлоогүй байхад тамирчдын эрхийг зөрчихөөс зайлсхийж, тамирчдын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг задруулахгүй” гэж Биатлончдын олон улсын холбооны вэб хуудсанд мэдэгдсэн байна.

Сочигийн олимп дөхөж байгаатай холбогдуулан Олон улсын Биатлоны холбоо энэ хэргийг Олон улсын олимпийн хороонд мэдэгджээ.

ОХУ-ын биатлончидтой холбоотой допингийн хамгийн дуулиант хэрэг 2009 оны ДАШТ-ий үеэр БНСУ-ын хотод Пёнчан болж байжээ.

Тухайн үед Альбина Ахатова, Екатерина Юрьева, Дмитрий Ярошенко нарын биатлончид хориглосон эм хэрэглээд, тус тэмцээнд оролцох эрхээ хасуулж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top