Монголын морин спорт, уяачдын холбооноос өнөөдөр Могой жилийн шилдгүүдээ тодруулж Төрийн ордонд шагнал гардуулав. Өнгөрсөн жил аймаг, бүс, улсын наадамд түрүүлж, амжилтаа ахиулсан уяачид, уяачдын гал болон шилдэг унаач хүүхдүүдэд тус холбооны тэргүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нар шагналыг гардууллаа. Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчдийн хуралдаанаас тогтоол гаргаж, 2013 онд Монголын морин спорт, уяачдын холбооны бодлого үйл ажиллагааг дэмжин ажилласан салбар холбоо, шигшмэл морин уралдаан, улсын наадам, бүсийн уралдаанд өндөр амжилт гаргасан уяач, унаач хүүхдүүдийг оны шилдгээр тодруулсан байна. Шилдгийн шилдэг холбоо: Баянхонгор аймгийн "Хонгорын хурд", Булган аймгийн "Булган хангай" уяачдын холбоо. Шилдэг уяач: Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Монгол Улсын манлай уяач Б.Бат-Өлзий. Шилдэг залуу уяач: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын "Од" галын уяач Б.Пүрэв-Очир. Шилдэг холбоо: Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын "Тайжийн хурд", Сэлэнгэ аймгийн Бугат сумын морин спорт уяачдын холбоо, Булган аймгийн "Мянганы хурд" уяачдын холбоо, Төв аймгийн "Партизаны" уяачдын холбоо. Шилдэг унаач: "Од" галын унаач Г.Сүхбат, "Хүй мандал" галын унаач н.Амарбаясгалан, Ц.Мөнхсүлд, "Түмний ээл" галын унаач Б.Буяндэлгэр, "Мөрөн гол" галын унаач Г.Сэлэнгэзаяа, "Их салхит" галын унаач Б.Зоригт, "Ажнай" галын унаач Г.Мөнхболд, Завхан аймгийн унаач н.Зоригтбаатар, Хэнтий аймгийн унаач Б.Нямтөгс, М.Улсболд. Дархан манлай түмний эх цол: Үндэсний их баяр наадамд сүүлийн гурван жил дарааллан түрүүлсэн, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах "Их хурд" уралдааны түрүү морь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Д.Бат-Эрдэнийн улс халзан азарганд. Даян манлай түмний эх цол: Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах "Их хурд" уралдаанд түрүүлж наадамчин түмнээ баясгасан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Х.Бат-Эрдэнийн хүрэн моринд. Эрхэт төрийн идэр түмний эх цол: Үндэсний их баяр наадамд бага, дунд насандаа завсаргүй айрагдаж, түрүүлж наадамчин олноо баясгасан Чингэлтэй дүүргийн Гачуурт сангийн аж ахуй уяач Д.Болдбаатарын халтар үрээнд гардууллаа. Мөн энэ өдөр Соёл, спорт аялал жуулчлалын сайдын тушаалаар Монголын морин спорт, уяачдын холбооны шилдгээр гурван удаа шалгарсан Б.Билэггүнийг спортын мастер, хоёр удаа шалгарсан унаач Ц.Өсөхбаяр, Х.Алтанхундага нарыг спортын дэд мастер цолоор шагналаа.
Сэтгэгдэл ( 2 )
baahan tariani aduund tsol ogoh um da ooroo oorosdiigoo shagnaad baih um goe baidag um baihda eriin sainaar bish tanil talaaraa shagnuulaad yadag bnaa
Хүүхдүүдэд цол олгож байгаа нь маш зөв алхам. Төр хаяа зөв юм хийхээр амархан баярлах юмдаа Монгол түмэн