Сочийн өвлийн Олимт эхлэхэд гурав хоног үлдлээ. Хүн төрөлхтөний эв нэгдлийн хамгийн том бэлгэдэл болсон спортын их наадмын тэнгэрт Монгол Улсын төрийн далбаа албан ёсоор манджээ.
Манай баг тамирчид нэгдүгээр сарын 30-нд Олимпийн хотхонд байрласан бөгөөд хоёрдугаар сарын 2-ны өглөө Монгол, Шинэ Зеландын далбааг ийнхүү мандуулсан юм.
Сочийн Олимпт Монголыг төлөөлж, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Монголын Цанын холбооны Ерөнхийлөгч Р.Раш, ОУХМ Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг, дасгалжуулагч Д.Баттулга нар ОХУ-ыг зорьсон юм.
Сэтгэгдэл ( 4 )
ЗӨВ ШҮҮ
nogoo saaral huvtsas soligdood iim boloo yu
amjilt