”Гарьд магнай”-н цагаан Жигмэд Ц.Содномдорж болж орчин цагт ирлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 05

Ардын хувьсгалын 19 жилийн ойн баяр наадамд зодоглосон хүчит 512 бөхөөс Ховд аймгийн Буянт сум, алс баруун хязгаар нутгийн Ш.Ванчинхүү, Дорнод аймгийн Чойбалсан сум, зүүн хязгаар нутгийн У.Дамчаа нар тунаж үлджээ. Ард олондоо “Уран мэхт”, “Гулзгай” хэмээн алдаршсан, заан цолтой хоёр залуу хүчтэн шалгарч үлдэн үзүүр түрүү булаацалдахад Ховд нутгийн Ш.Ванчинхүү заан түрүүлж, зүүн хязгаар Дорнод нутгийн У.Дамчаа заан үзүүрлэж хоёулаа улсын арслан цол хүртсэн түүхтэй.

Тухайн үед У.Дамчаа заан Ш.Ванчинхүү зааныг хонгодож дайрахад зайлж гуядсан боловч хоёулаа бараг зэрэг газардан, босч ирээд “Та давсан яв яв, үгүй би унасан та яв” хэмээн хоёр биенээ давуулах гэж бөхийн үнэнхүү ёс жудгийг харуулцгаасан гэдэг. Үзэгч олноо хүндэтгэж эр хүн шиг зан гаргасан ёс жудагтай энэ хоёр зааны барилдаан нэлээд олон жилийн түүхтэй ч өнөөдрийг хүртэл ард түмэнд дурсагдсаар ирсэн нь эр хүн хийгээд монгол бөхийн утга учрыг тунхагласан барилдаан болжээ. Бөх манайд зочиллоо, гэрийн жавар үргэж хийморь сэргэнэ гэж бэлэгшээдэг ард түмний заншлыг өнөөгийн бөхчүүд өөр тийш эргүүлэх гээд байна уу даа.

Үзэгч ард түмэн гэдэг монгол бөхийн ид хийморийг сэргээгч гол зүйл. Монгол бөхийг  үзэгчгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Нэг ч хүн суухгүй, огт үзэгчгүй байхад хоёр аварга төв цэнгэлдэхэд ноцолдоод байвал тэр бөх мөн үү.  Үзэгчид, бөхчүүд харилцан энерги солилцож байж бөхийн халуун уур амьсгал бүрдэж монгол бөх амилдаг.

Тиймдээ ч бөхийн дүрэм зохиоход бөхчүүд, үзэгчид хоёрын аль алиных нь эрх ашиг  тусгагдсан байх учиртай байдаг юм. Сүүлийн жилүүдийн заалны барилдааны үеэр үзэгчид жудаггүй барилдсан бөхчүүд рүү уусан ундааныхаа савыг шидэлдэг болжээ. Хог шидэхэд хүргэсэн бөхчүүд тэдэнд тийм л энергийг өгч байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд, модон морин жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд улсын харцага Ц.Сод­номдорж, улсын гарьд Б.Гончиг­дамба нарын барилдаан олон түмний дүргүйцлийг хүргэлээ. Үеийн залуусын уран хурц барилдааныг үзэхээр түрүү бөхийн тааварт хүртэл багтаан байж, итгэл найдвар тавьж энэ залуусын барилдааныг үзэхээр шөнөжингөө оочирлож, цөөн хэдэн төгрөгний цалингаа хайрлалгүй 40 гаруй мянган төгрөгөөр шагийн билет аваад бөөн баяр орж ирсэн бөхийн өргөөний зрительд ийм барилдааныг үзүүллээ.

Улсын харцага Ц.Сод­ном­дорж Б.Гончигдамба нар ба­рилдааны үеэр сөрж мордон өрсөлдөгчийнхөө дээр тусав. Гэтэл өвдөг, тохой нь хэдийнэ газарт хүрчихээд байсан Ц.Содномдорж харцага Б.Гончиг­дамбын зүүн гарыг мөр, тохойны үеэр нь дотуур нь давхар хөшлөө. Засуул салга­хаар завдахад улам лавшруулан хар чадлаараа доош нь дарж байлаа. Барилдааны явцад янз бүрийн хөдөлгөөн гарч байдаг.

Үүнийг бөхөд дуртай үзэгчид өөрсдийнхөөрөө мэдэрч ойлгодог. Гэвч энэ удаагийн барилдаан илэрхий өрсөлдөгчөө гэмтээж бэр­тээхийг завдсан мэт сэтгэгдэлийг хүн бүхэнд төрүүлсэн учраас үзэгч түмэн дургүйцлээ илэрхий­лэн "Содном болио, чи зайл" бүр сүүлдээ Содномдоржыг ал гэж хүртэл хашгирцгааж усны сав, базсан цаас шидэцгээлээ.  Түүний энэ үйлдэл ганцхан удаа байсан бол үзэгчид тэвчээд өнгөрөх байлаа. Тэвчээр нь үнэхээр барагдсандаа тэд ингэж бухимдсан байх. 

Уг нь харцага Ц.Содномдорж уран сайхан барилдаантай, хүчтэй сайхан бие хаатай ард түмний хайртай бөх. Гэхдээ 2011 оны баяр наадмаар Санжаадамбатай барилдаж маргаад жудаггүй зан гаргасныг ард түмэн мартаагүй байгаа. Мөн сүүлийн үед гаргаж буй түүний араншин, жудаггүй зан олон удаа давтагдаж  тэвчээр нь барагдаж өмнөөс нь харамссан ард түмэн ийн дургүйцэв. Тэрээр  урьд нь болж өнгөрсөн олон барилдаануудад булхайцаж байснаас гадна дүрмийн бус зодог шуудаг өмссөн хэмээн шуугиулж явсан. Мөн унагасан бөхийнхөө дээр нь нидэрч унадаг, дээгүүр нь алхаж гардаг, нэг гараараа хүчтэй дээш нь татаж байх жишээний олон бичлэг телевизүүдийн камерт бичигдэн үлдсэн байдаг юм билээ.

Сар шинийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүд үе үеийн монгол бөхийн аваргууд үзсэн. Тэд ч бас нэгийг тунгаасан л байх. Залуу гарьд нэлээд хэвтэж байгаад боссон юм. Харин Ц.Содномдоржийн энэ үйлдлийг "Гарьд магнай" киноны амбантны "Цагаан Жигмэд"-тэй зүйр­лэж болно хэмээн үзэгчид ярьцгааж байв. Бөхийн барилдаан гэдэг үнэн хүчийг үзэж барилддаг үндэсний өв соёл байдаг болохоос үнэн хүчээр учраа бөхийнхөө гарыг хугалах увайгүй үйлдэл биш л баймаарсан. Кинон дээр гардаг цагаан Жигмэд өнөөгийн монгол бөхөд иржээ.

Харин үүний дараа Ц.Содномдорж "Миний Монголын ард түмэн та бүхнээс уучлал гуйж байна. Би ямар нэгэн буруу санаа агуулаагүй. Унаснаа мэдрээгүй, цуг уначих шиг санаг­даад гарнаас нь татаад унасан. Та бүхэн уучлаарай" хэмээн бичжээ. Алдаагаа ухаарч уучлал гуйна гэдэг зөв.

Харин уучлалдаа өөрийгөө унасныг мэдээгүй гэх юм. Тэрбээр угаасаа учраа бөхөө давчихаад дээрээс нь нэдэрчихдэг гэмтэй. Б.Гончигдамба гарьд  дээрээс нь нэдрээгүй тул унасанаа мэдрээгүй юм байх. Унаснаа мэдээгүй санамсаргүй гарыг нь татсан гэхэд ард түмэн итгэсэнгүй. Ингэж худлаа ярьж байхаар миний буруу намайг уучлаарай гээд орхисон бол хавьгүй дээр байлаа. Учир нь хүн болсон цагаасаа бөх үзэж өссөн хашир үзэгчид энэ мэт үйлдлийг андахгүй болохоор тэднийг хуурах гэсэн тэнэглэл мэт санагдаж энэ өдрөөс хойш түүнийг орчин цагийн “Цагаан Жигмэд” гэх боллоо. Унаж сурж байж давж сурна гэдэг. Тэрээр давж сурсан ч унаж сураагүй бөх гэж ард түмэн ярьдаг юм билээ.

Ц.Содномдоржийг сумогийн их аварга Д.Дагвадорж өмөөрөнгүй жиргэсэн байна. Их аварга хэлэхдээ "Мэдэхгүй үе байдаг юм. Алдаа л биз. Би чиний фен шүү" гэжээ. Олон удаа давтагдсан монгол бөхийн увайгүй үйлдлийг сумогийн аварга өөгшүүлж байгаа бус уу. Орчин цагийн монгол бөхчүүдэд жудагтай сайхан барилддаг уран мэхтэй, ухаантай, хүчтэй залуус ч олон бий. Харин жудаггүй зангаа олон давтаж  энэ мэт үйлдлийг удаа дараа гаргасан залуус монгол бөхийн нэр хүндийг унагаж байна.

Н.Тулга

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 48 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
555(180.149.98.98) 2014 оны 02 сарын 12

uuriig n hushsun bol yilna daa

0  |  0
zochin(223.204.31.243) 2014 оны 02 сарын 07

Buhchuudiin ene ih uur utsaar in hergelj baigaa uurag em ynz buriin beldmelees in boldog ymaa het ih heregleed ter in medreld in iheer nolooldog uuralhaaraa ooriigoo hynaj chadahgui bolj bna gesen ug tiim bolhoor mongoliin undesnii buhiin holboo ene taldeeree ajilah tsag bolson ene baidal hurtsdah ym bol Mongol bukhbinn nogoon devjeendeer hen negen eresdej uhehvii tiim bolhoor ene teliin emch herhen yaj hereleh zaavar ogch chadah humuusel heregtei bolj bna daa. odooch hun buh bolj tordog bish uurag ideel buh boloh ym bodood bna shuudee

0  |  0
Zo(180.149.78.20) 2014 оны 02 сарын 07

So mini darildaad diilehgvi bol gariig ni hugalaad yah ve beltgelee sain hii

0  |  0
bambar(103.26.194.75) 2014 оны 02 сарын 06

xar chadlara darsn . usnii saw shidsn gd xudlaa xutsxiin bn vnen bichwel zvger bx

0  |  0
үзэгч(202.21.116.2) 2014 оны 02 сарын 06

энэ Дагваа аварга өөрөө тиймэрхүү дуртайдаа л тэгээд бичсэн байх. энэ содномдоржийг сумын наадамд ч барилдах эрхгүй болтол нь хэдэн жилээр хасах хэрэгтэй. энэ муусайн гахайнууд үзэгчгүй бол хэнч биш шүү гэдэгээ мэдэхгүй байгаан байхдаа өрөвдөлтэй юм. Монголынхоо түүх соёлыг таслахгүй гэсэндээ сонирхож үздэг байх ингээд байвал СУМО үзээд явж байвал амар штээ ядаж хоорондоо ярихгүй хэрэлдэхгүй. энэ Бөхийн холбоо одоо ийм үйлдлийг таслан зогсоохгүй бол та бүхний ажил талаар болж гэмтэй шүү. жудаггүй хэдхэн бөх бий дээ уг нь Соронзонболд, Содномдорж, Пүрэвсайхан гээд. Санжаадамба шиг унасан, давсанч инээж явдаг бөх байхгүй юмаа

0  |  0
dadada(103.26.194.167) 2014 оны 02 сарын 05

Sodnom shig hogiin boh harj yvsangui Medreliin emchid uzuuleh heregtei setgetsiin ymtai bj magad gj bodood bga

0  |  0
dadada(103.26.194.238) 2014 оны 02 сарын 05

Dagvadorj ugaasaa teneg shte tenegee gaihuulj bhgui yu

0  |  0
hun(202.126.91.73) 2014 оны 02 сарын 05

hatuu hariutslaga tootsoh heregtei. tegehgui bol daraa ni sodnomdorjiig yaagaachgui geed bohiin nogoon devjee ulaan bolchij magadgui.

0  |  0
далай цэрэн(202.179.29.85) 2014 оны 02 сарын 05

ёоо та нар одоо болиочээ. хүн шар хортой байж болно шар хороо буруу л гаргаа биз өнгөрсөн юмыг ингээд дэвэргээд сайхан бөх сайн залууд элдэв нэр хоч өгч доромжлохоо боливол таарна та нарыг ингэж бичлээ гээд та нарт юу нэмэгдэх юм бэ айн идэх хоол чинь нэмэгдэж өмсөх хувцас чинь зузаарч дулаан сайхан эсвэл тэр брэндийнх болчих юм уу хүний мууд дурлаж улыг нь шагайсан хүн сайн явдгийг мэдэхгүй л юм байна та нар бол содномдоржийн хаана ч хүрэхгүй тэр ч байтугай баасан баасанд нь ч хүрэхгүй юмнууд байж битгий тэгж бай содном та нарыг няслахад үхэх бөөснүүд байж

0  |  0
зочин(183.177.96.92) 2014 оны 02 сарын 05

ЖИГМЭД ШИГ СЭЭРЭН ДУНГУЙ ХИЙГЭЭД СУРЧИХ. ЭСВЭЛ 15-НЫ ЦАГДАА БОЛ. ӨЧӨӨД Л...

0  |  0
Naran(183.177.100.10) 2014 оны 02 сарын 05

Dagwa awargatai sanal neg bna. Sodnomoo chi sain buh shv. Amjilt hvsey.

0  |  0
ҮЗЭГЧ(183.177.96.92) 2014 оны 02 сарын 05

ГОЁ НЭРТЭЙ БОЛЛОО ДОО. АМБАНТНЫ ЖИГМЭДkkk

0  |  0
Очир заан(103.26.194.8) 2014 оны 02 сарын 05

Муу нэр хусавч арилахгүй,сайн нэр хүсэвч олдохгүй гэж Монголчууд чамайг харах болгоно доо Жигмид гэж ярина хараана, муулна яана даа нэг хэсэгтэй барилдахгүй байсан нь дээр биз дээ Аяндаа чамайг санаад л яриад эхлэхээр нь гараад ирнэ биз

0  |  0
zochin (49.0.130.66) 2014 оны 02 сарын 05

oo yadag ym er hun gants aldaa l biz bitgii hachin iim neg taliig barisan ym niitelj bai setguul ch nertei sogtuu min

0  |  0
huu(202.55.183.58) 2014 оны 02 сарын 05

margaldah zul baisan l bail gui garaad saihan zodold chin e biz sodnom iig bohiin holboonoos avhuulaag gaduur hah hun mundah gui bai haar eserguutselee ilerhuiileel biz yaad giin

0  |  0
zochin (202.70.42.34) 2014 оны 02 сарын 05

erhiig ne hasah heregtei

0  |  0
Жигмэд(202.126.91.150) 2014 оны 02 сарын 05

Энэ цагын Жигмэд мөнөөс мөн болой. Молиго Очир шиг бөхчүүд олноос олон төрөх болтугай.

0  |  0
zochin(202.131.247.178) 2014 оны 02 сарын 05

hed hed sanaataigaar murgusun Gonchigdambyg yu gj heleh we setguulch guai

0  |  0
aff(202.126.91.73) 2014 оны 02 сарын 05

hariutslaga tootsoh heregteshde

0  |  0
хэхэ(202.21.96.158) 2014 оны 02 сарын 05

ДАВГАА Ч БАС ЖУДАГГҮЙ ШҮҮ ДЭЭ

0  |  0
busgui(202.170.68.131) 2014 оны 02 сарын 05

end setgegdel bichihdee setguulchiig doromjlon gutaasan hun ta uuruu ter orchin ueiin ”Jigmed” yum bish biz yasan buduuleg ug hellegiig olon niitiin umnu ichihguigeer bichne be iim archaagui doroi humuus mongol buhiin urguug zuglehgui baival zugeer bishuu

0  |  0
Sanchir(27.123.214.110) 2014 оны 02 сарын 05

Ene sodnom ugsa butehgui. Barildah erhiig n hasaj baij uhaarah hun. Ene uil yawdal dr arga hemjee awah hrgtei

0  |  0
Hulan(27.123.214.110) 2014 оны 02 сарын 05

Zov shtee. Unasaa medehgui baival barildaad yadii. Unaj bj boh boldg gee bzdee. Ugsa ongiroo zavaarsan yum. Ooriig n amalj awaad hayahaar tghgui yu.

0  |  0
Top