Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийг шинээр бүрдүүлж, бүрэлдэхүүнд багтсан тамирчдад Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ноос өчигдөр батламж гардууллаа. Тус холбооны ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн шийдвэрээр жүдогийн 2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртсэн тамирчид, мөн дэлхийн чансаанд дээгүүр байрт бичигдэж байгаа, амжилт нь өсч буй залуу тамирчид, үндэсний шигшээ багт тогтмол, идэвхтэй бэлтгэл хийдэг зэрэг шалгуураар нийт 82 тамирчнаар шигшээ багийг бүрдүүлжээ. Тэд энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн нэг жилийн хугацаанд Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багт данстай байж, эх орноо төлөөлөн олон улс, тив, дэлхийн наадамд өрсөлдөх юм. Үүнээс гадна шигшээ багийн дасгалжуулагчдын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж, амжилтаа ахиулах боломжтой.
Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багт сонгогдсон тамирчдыг танилцуулъя.
1. 2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий медальтнууд
ЭРЭГТЭЙ:
60 кг: Г.Болдбаатар, М.Ганболд, Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар
66 кг: Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, Ч.Болдбаатар, Д.Алтансүх
73 кг: Б.Хишигбаяр, С.Мияарагчаа, Х.Амартүвшин, М.Дагвадорж
81 кг: Г.Түвшинжаргал, О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, Ц.Нарантогтох
90 кг: Х.Цогтгэрэл, Л.Отгонбаатар, Г.Пүрэвдорж, Р.Анхбаатар
-100 кг: Н.Түвшинбаяр, Б.Серик, Э.Тулга, Д.Пүрэвдорж
+100 кг: Ө.Дүүрэнбаяр, А.Давааням, Б.Сугаржаргал, Б.Тэмүүлэн
ЭМЭГТЭЙ:
48 кг: Г.Отгонцэцэг, Ж.Чанцалдулам, Г.Хулан, Б.Хорлоодой
52 кг: Ч.Аззаяа, Э.Гэрэлмаа, С.Солонгогэрэл, О.Анужин
57 кг: Д.Сумъяа, М.Бундмаа, Т.Амаржаргал, А.Батзул
63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, Т.Баттөгс, Т.Мөнгөнтуяа
70 кг: Ц.Наранжаргал, Ц.Цэрэнханд, М.Сайнбуян, М.Даваасүрэн
-78 кг: Б.Мөнхтуяа, Н.Нямтуяа, М.Сугар, М.Ууганжаргал
+78 кг: О.Жавзмаа, Г.Энхриймаа, Г.Гантогос, Д.Цэрэнханд
2. Дэлхийн чансаанд дээгүүр байрт яваа, шигшээ багт тогтмол, идэвхтэй бэлтгэл хийдэг тамирчид
ЭРЭГТЭЙ:
60 кг: Д.Амартүвшин, Н.Сэр-Од, Я.Басхүү
66 кг: Б.Батгэрэл, н.Баяртүвшин
73 кг: Х.Цагаанбаатар, Г.Одбаяр, Н.Хадбаатар, Д.Дөлгөөн
90 кг: Г.Алтанбагана, Б.Жанчивдорж, Д.Бат-Эрдэнэ
-100 кг: Б.Амбасэлмаа
+100 кг: Э.Энхбат, Э.Энхтөр
ЭМЭГТЭЙ:
48 кг: М.Уранцэцэг
52 кг: А.Цолмон, н.Отгонсүрэн
57 кг: А.Саранзул
63 кг: Ц.Цэрэннадмид, С.Адилцэцэг
70 кг: Б.Хонгорзул, Б.Хулан
-78 кг: Т.Баасанжав
+78 кг: Д.Золжаргал
Сэтгэгдэл ( 1 )
Nyam -ochir shigsheed oroogui yumuu